
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн "Эрхэс" сувилалын газар хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг энэ хагассайн өдөр 12:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад Сэлхийн зусланд амьдардаг Б хашаандаа байдаг өндөр хүчдэлийн шугам тойруулж хашаа барьж гагнуур хийснээс хөрсний өвс шатаж 4 байшинд гал тархсан байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасаг, Аврах гал унтраах 14, 34 дүгээр ангийн тасгуудыг гаргаж уг сувлиалын 4х5, 6х16 метрийн хэмжээтэй эмчилгээний байшингууд бүрэн, 6х20 метрийн хэмжээтэй соёлын төвийн байшингийн дээврийн хэсэг, 7х8 метрийн хэмжээтэй өвлийн байшин бүрэн, 48 ширхэг хураалттай дэр мод шатаж байсныг унтраажээ. Ийн иргэний хайхрамжгүй байдлаас болж их хэмжээний хохирол учиржээ.
Д.Ундрах /24tsag.mn/