
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Израйль, Палестины хэлэлцээрийг Иерусалим хотноо зуучлан зохион байгуулжээ. Израйль, Палестины төлөөлөгчид хэлэлцээрийг энэ сарын сүүл хүртэл сунгахаар тохиролцсон байна. Палестины төлөөлөгч өөрсдийн талын 26 хоригдлыг суллавал цаашид яриа хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэсэн саналыг Израйльд тавьжээ. Харин Израйльчууд Палестинаас олон улсын гэрээ конвенцийг биелүүлэхийг сануулжээ. Ингээд Палестинчууд шаардлагыг хүлээн авсанаар хэлэлцээр цааш үргэлжлэхээр болсон байна. Израйльчууд өнгөрсөн долдугаар сард гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлэхийн тулд 104 Палестины хоригдлыг сулласан юм. Гэвч хоёр талын дайсагналцлаас үүдээд 26 хоригдлыг суллахаа түр хойшлуулсан байна. 20-р зууны дунд үеэс эхлэлтэй Израйль, Палестины зөрчлийн улмаас энгийн иргэд хохирсоор байгаа юм. Израйлийн цэргийн түрэмгийллийн хариуд Палестины салан тусгаарлагчид харгис терроризм үйлдсээр байгаа билээ.