
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байрны хойно "Лайк" караоеконы хашаанд ургаа модноос дүүжлэгдсэн хүний цогцос байна буулгаж өгнө үү гэсэн дуудлагын дагуу Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад нэр хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүн гинжээр боомилсон байдалтай нас барсан байсныг буулгаж дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн баруун урд Чингэлтэйн 1 дүгээр гудамж 2 тоот хашаанд 2 метр орчим гүн, муу усны нүхэнд хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг өгснөөр Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад нэр хаяг нь тодорхойгүй 50 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Дээрх цогцос олдсон "Like" караоке нь өмнө нь цэцэрлэг байсан бөгөөд нэлээд асуудлыг дагуулж байсан юм. Тодруулбал, Улсын тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн байрыг баар цэнгээний
газар болгосон нь тэр хавийн оршин суугчдыг ихэд бухимдуулаад байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)