Дэлхийд агаарын бохирдлоороо толгой цохиж яваа Хятад улсад хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэгэн арга нэвтэрсэн байна. Хэнань мужийн Женжоу хотын станц өвс ногоогоор баялаг Лаожун уулын цэвэр агаарыг зориулалтын уутанд савлажээ. Уутны нэг үзүүрт гуурсаар холбосон амны наалтыг бэхэлж өгчээ. Ингэснээр зөвхөн уутан доторх цэвэр агаараар амьсгалах боломжтой. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн 75 настай Фенг Ли “Үнэхээр цэвэр агаар мэдрэгдэж байгаа ч дэндүү богино хугацаанд хадгалагдах юм. Гэхдээ надад Ууланд зугаалж буй мэт санагдлаа” хэмээн ярьжээ. Цэвэр агаар савлаж зарах нь шинэ төрлийн бизнес биш юм. Өнгөрсөн онд Хятадын бизнес эрхлэгч Чен Гунбао 10 өдрийн дотор 10 сая ширхэг савласан агаар зарж байсан удаатай.



