
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 25 дугаар гудамж 575 тоот хашаанд ус орж ирээд байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 19 алба хаагч гарахад УСТ-15-ын зүүн талд “Хүрээ сан” ХХК-ийн барьж байгаа V дугаар цахилгаан станц барилгынхаа суурийн давхарын ухсан нүхнээс гарсан усыг шавхаж гадагш нь урсгаснаас айлуудын хашаа руу ус орсон байжээ. Улмаар урсгалыг нь өөрчилж, цахилгаан станц барьж байгаа компанид энэ талаар мэдэгдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)