
АНУ-ын зүүн хойд хэсэгт орших Мэн мужийн оршин суугч алдаатай бэлэн мөнгөний машинаар гүйлгээ хийж байгаад их хэмжээний мөнгөтэй болжээ. Тэрээр 140 долларын мөнгөн дүнг илгээсэн ч 37 мянган доллар гарч ирсэн гэнэ. Азтай эр мөнгөө аваад явсан ч хажууд нь дугаарлан зогсож байсан нэгэн эмэгтэй цагдаад мэдэгдсэнээр банкинд буцаан олгохоос өөр аргагүй болсон байна. Тэрээр мөнгөө уутанд хадгалж байсан учир ямар нэгэн шийтгэл өгөөгүй ажээ. Банкны мэргэжилтнүүд “кодын алдаа”-наас тооцоо буруу бодогдсон учир бусад харилцагчдын данснаас мөнгө хасагдаагүй гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (1)