
АНУ-ын Сенатын гишүүн 72 настай Берни Сандерс хамгийн олон жил бие даагчаар ажиллаж буй улс төрч юм. Тэрээр эрх баригч Ардчилсан, Консерватив намуудын байр суурийг үргэлж шүүмжилж байдаг. Берни “Өнөөдөр энэ улсын хамгийн баян 400 хүн доод орлоготой Америкчуудын тэн хагас буюу 150 сая хүний орлогоос их баялаг эзэмшиж байна” гэж тооцжээ. Жишээ нь, “Walmart” сүлжээ дэлгүүрийг эзэмшдэг Уолтоны гэр бүл гэхэд доод орлоготой хүмүүсийн нийт орлогын 40 хувиас их хөрөнгийг эзэмшдэг байна. Америкийн хамгийн баян хүн Билл Гейтс гэхэд нийт баялгийн 38 хувийг хувьдаа эзэмшдэг гэнэ. Берни Сандерс мөн Америкчууд дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжиж чадахгүй байгааг шүүмжилжээ. Тэрээр энэ тухай “Америкчууд 50 жилийн өмнө гаднаас хямд ажилчин авдаг байсан бол одоо дэлхийн хамгийн ядуу улс боллоо. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятадад дахин үйлдвэрлээд, тэрийг нь бид худалдан авч байна” гэж ярьсан ажээ.