
Өнгөрсөн амралтын өдөр 154 гэмт хэргийн шинжтэй мэдээлэл ирсэнээс 128 гэмт хэргийн шинжтэй мэдээллийн эзэн холбогдогчийг нь олж тогтоон, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Дундговь аймаг Эрдэнэсант сумаас зүүн тийш Эхэн булаг гэх газар Улаанбаатар хотын харьяат 42 настай Т гэгч нас барсан байна гэсэн мэдээллээр Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутагт "Монгол нүүрс тээвэр" компанийн ажилтан Завхан аймгийн харьяат 37 настай эрэгтэй Б гэгч нь гэртээ нас барсан гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийж явуулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/