
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Үндэсний телевизийн үүдэнд дээрэмдүүлсэн хүн байна гэсэн мэдээллээр очиж шалгалтын ажиллагаа хийхэд Өвөрхангай аймгийн харьяат 22 настай Б, Орхон аймгийн харьяат 22 Б нарыг Чингэлтэй дүүргийн 17-р хороонд оршин суух 20 настай Х гэгч нь бусадтай бүлэглэн зодож, дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагааг хийж байна. Энэ мэт хөдөө орон нутгаас ирсэн иргэд дээрэмдүүлэх, гэмт үйлдлийн золиос болж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/