“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болно.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгаад байгаа юм. Энэхүү ялыг шүүгчдэгчид болон тэдгээрийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа бөгөөд өнөөдрийн шүүх хуралд шүүгчдэгчдийн өмгөөлөгчид л оролцох аж.
Түүнчлэн “Гал үндэстэн холбоо” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ар гэрийнхэн өнөөдөр Нийслэлийн шүүхийн үүдэнд суулт зарлаж, шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэж мэдэгдээд байгаа юм.



















































