
Нигерийн хойд хэсэгт орших Замфара мужийн тосгоны 150 иргэн буутай этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдав. Тосгонд мотоцикл унасан 100 гаруй залуус хүрч үрэн гурван цагийн турш иргэд рүү дайрсан хэмээн гэрчүүд мэдэгджээ. Уг хэргийг тосгоны иргэдийг удаа дараа заналхийлж байсан малчид үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Тэдний цаана Исламын бүлэглэл болох Боко Харамынхан байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Тус бүлэглэл Нигерьт 2009 оноос хойш олон мянган хүнийг хөнөөгөөд байгаа юм. Боко Харам бүлэглэл Нигерийн Засгийн газрыг унагааж исламист улс байгуулах зорилгоор ойр ойрхон халдлага үйлддэг байна. Африк тивдээ хүн амынхаа тоо, эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлдэг Нигерьт тосгоны иргэдийн амь нас дээсэн дөрөөн дээр байх болжээ.