
Төв Африкийн бүгд найрамдах улсад улс төрийн хямралын улмаас 1,6 сая хүн буюу ард иргэдийнх нь гуравны нэг нь хоол хүнсний дутагдалд оржээ. Тус улсад нэг жил гаруй үргэлжилж буй хүчирхийллийн улмаас мянга гаруй хүн амиа алдсан юм. Тэгвэл НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага бослого хөдөлгөөн хүнсний гачигдалд хүргэсэн болохыг дахин санууллаа. Энд Христийн шашинтнууд засгийн эрхийг авсанаас хойш лалын шашинт хэдэн арван мянган иргэдийг орон гэрээс нь хүчээр хөөсөн ажээ. Одоо Төв Африкт 12 мянган цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа боловч иргэдэд шаардлагатай тусламж хүргэх ажил доголдолтой байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 57 хувийг дотоосоо ханган нийлүүлдэг энэ улс 2013 онд 37 хувийг өөрсдөө бэлтгэж чаджээ.