
АНУ-ын хамгаалахын сайд Чак Хагел Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалахад нь туслах зорилгоор Японд баллистик пуужинг сөнөөх хэрэгсэл хоёрыг илгээнэ гэдгээ амлажээ. Пхеньяны талаас цөмийн туршилтыг удаа дараа явуулж Япончуудыг заналхийлж буйн хариуг ингэж барих гэнэ. Чак Хагел Японы батлан хамгаалахын сайд Ицунори Онодератай уулзахдаа “Бид маш сонор сэрэмжтэй байж, хил хязгаараа хамгаалах ёстой” гэж хэлсэн байна. Тэрээр мөн Япон, Хятад, Солонгосын газар нутгийн маргаантай асуудалд ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлжээ. Чак Хагел энэ долоо хоногт Хятадад айлчлахдаа цэргийн хүч, эрх мэдлээ ашиглахаасаа өмнө хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг Азийн үндэстнүүдэд сануулаад амжсан байна. Мөн Оростой адил хөрш зэргэлдээ орнуудынхаа аюулгүй байдалд заналхийлэхгүй байхыг Хятадын удирдагчдад сануулав.