
Францын Экологи, тогтвортой хөгжил, эрчим хүчний сайдаар ерөнхийлөгч Франсуа Олландтай хориод жил хамтран амьдарсан Сеголен Руаяль сонгогджээ. Өдгөө 60 настай энэ хатагтай 22 жилийн өмнө хүрээлэн буй орчны сайдаар ажиллаж байсан бөгөөд 1997-2002 онд хэд хэдэн яамны орлогчоор ажиллаж байв. Францын тэргүүлэх хоёр намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны эмэгтэй болох Руяаль Франсуа Олландтай оюутан байхдаа танилцаж, гучаад жил хамтран амьдарсан гэдэг. Тэдний дундаас дөрвөн хүүхэд мэндэлсэн ч албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй юм. Ерөнхийлөгч Олланд дөрвөн хүүхдийнхээ ээж, улстөрч Сеголен Руяалаас салж сэтгүүлч Валери Трейрвлертэй хамтран амьдрах болсон ч тэдний хэнтэй нь ч гэрлэлтээ батлуулаагүй аж. Энэ оны эхээр тэрээр Жули Гайт хэмээх жүжигчин бүсгүйтэй нэр холбогдож дуулиан дэгдээж байв.

