Английн “Манчестер Метропилатан” их сургуулийн 53 настай профессор Жон Гайт хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн чухал ач холбогдолтой, хачирхалтай нээлтүүдийн нэгийг хийжээ. Тэрээр Английн хөдөө нутагт зугаалж байгаад бяцхан шидэт дагинасын зургийг камерын дуранд буулгасан байна. Хүн дүрстэй мөртлөө далавчаа дэвэн нисдэг энэхүү бяцхан амьтан үлгэрт гардаг шидэт дагина мөн гэдэгт профессор Жон итгэлтэй байна. “Rossendale Fairies” хэмээх тусгай үзэсгэлэнд дэлгэгдсэн эдгээр зураг нь фотошоп биш, 100 хувь бодит гэнэ. Одоогоос олон арван жилийн өмнө хоёр сурагч охин шидэт дагиныг оллоо хэмээн шуугиан дэгдээж байсан ч хатуу цаас хайчилж хийсэн хуурамч зураг болох нь нотлогджээ. Харин Жон судлаачийн энэхүү зураг шинжлэх ухааны бүрэн үндэслэлтэй юм. Тэрээр “Амьдрал дээр үлгэрт гардагаас илүү сонин юм тохиолдох нь олонтаа. Тэд яг л бидний жижиг хувилбар гэсэн үг. Бидэнтэй адилхан хөгжилдөж цэнгэдэг гэдэгт би итгэж байгаа ч үлгэрт гардаг шиг онцгой увидастай эсэхийг нь мэдэхгүй юм” хэмээн ярьжээ.





