Хятадтай худалдааны гэрээ байгуулахыг эсэргүүцсэн Тайвань оюутнууд парламентын барилгыг эзлэн тэмцэж байсан билээ. Тэгвэл парламентын дарга Ван Жин пинтэй хэлэлцээр хийсэн оюутнууд эсэргүүцлээ зогсоохоор шийдсэн байна. 2013 оны зургадугаар сард хийсэн худалдааны гэрээг Тайванийн ерөнхий сайд хараахан баталгаажуулаагүй байгаа ажээ. Тиймээс гэрээг баталгаажуулахаас өмнө сайтар нягтална гэдгээ эрх баригчид амласан байна. Мөн хоёр талын ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой гэсэн оюутнуудын шаардлагыг хүлээн авчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд болсон Тайвань оюутнуудын жагсаал даамжирч, эцэстээ цагдаа нартай мөргөлдөхөд хүрч, ойрын жилүүдэд гараагүй томоохон тэмцэл болсон билээ. 1949 онд буюу Хятадын иргэний дайны дараа Тайвань салан тусгаарласан ч Хятадууд өөрсдийн газар нутгийн бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэж, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс Хятадтай худалдааны гэрээ байгуулвал аажимдаа эдийн засгийн хувьд хараат болно хэмээн оюутнууд эмээсэн байна.

