Неил Клулов хэмээх 50 настай халзан эрх АНУ-аас Испани руу хил нэвтрэхдээ шаргал үст бүсгүйн гадаад пасспортыг ашиглаж байжээ. Түүнийг хуурамч пасспортоо удаа дараа ашиглаж байхад анзаараагүй нь хилийн хяналт сул байгааг харуулжээ. Неил Клуковт шалгах ачаа тээш байдаггүй учир сэжиглэж шалгаагүй бололтой. Тэр ч бүү хэл Испанийн олон улсын нисэх буудалд ирэхэд нь пасспортын зургийг нь ч хардаггүй, юу ч асуудаггүй байсан гэнэ. Харин саяхан онгоцны нислэг саатаж, зорчигчдыг шалгахад дээрх зөрчил нь ил болжээ. Зураг дээрх эмэгтэй түүний найз бүсгүй юм байна.

