Шиаго Бин хэмээх Хятад хүүг гэрийн даалгавар хийхээс зугтаж, орон дээгүүр гүйж тоглосныхоо төлөө ийм болтол зоджээ. Хүүгийн шархадсан зураг интернэт сайтад байрлаж олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Шиаго Бин хүүг ээж нь хувцасны төмөр өлгүүрээр ташуурдсаар ийм гүн шархтай болжээ. Голдоо ортол гомдсон хүү нурууныхаа зургийг гар утсаараа аван олон нийтэд цацсаны дараа багш нь ээжийг нь цагдаад мэдүүлсэн аж. Гэтэл хүүгийн ээж “Бидэнд зааж сургах хэрэггүй. Энэ шарх тийм ч сүртэй биш” хэмээн өөрсдийгөө өмөөрөн ялаас мултарчээ. Харин хүүг хэдэн цагийн дараа Хятадын өмнөд хэсэгт орших Жианмэний эмнэлэгт хүргэсэн байна.

Сэтгэгдэл (5)