
Хятадын Мин гүрний үеэс өвлөгдөж ирсэн шаазан аянга дуудлага худалдаагаар 36 сая ам.доллараар зарагдаж, дээд амжилт тогтоов. Тахианы зургаар чимэглэсэн энэхүү аягыг Шанхай хотын эртний эдлэл цуглуулагч хадгалж байжээ. Ердөө 8 см диаметртэй, 500 жилийн настай энэхүү аяга ийм үнэд хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй юм. Энэхүү эртний аягыг Хятадын 200 тэргүүн баяны нэг Лю Юкиан худалдан авчээ. Мин гүрний үед хэрэглэгдэж ирсэн ийм шаазан аяга ердөө 17 ширхэг байдаг бөгөөд дөрөв нь хувь хүнд хадгалагддаг. Үүнээс өмнө 2010 онд Хятадын шаазан эдлэл 32,4 сая доллараар зарагдаж амжилт тогтоож байсан гэнэ.