
Украины парламент зүүн мужуудад өрнөж буй Оростой нэгдэхийн төлөө тэмцлийг зогсоохын тулд салан тусгаарлахын эсрэг хуулиа чангатгах шийдвэр гаргав. Шинэ хуульд зааснаар Украины газар нутаг дээр давуу эрх эдлэн, хүчирхийлэл үйлдсэн бол ялтан тус бүрийг таван жил, давтан үйлдсэн бол 10 буюу түүнээс дээш жил хорих ялаар шийтгэхээр болжээ. Өмнө нь Украины газар нутгийн нэгдмэл байдалд заналхийлсэн бол дээд тал нь гурван жил хорих ялаар шийтгэдэг байсан гэнэ. Мөн урван тэрсэлсэн тохиолдолд 10 жил хорих ял оноодог байв. Украины Донецк, Луханск, Харьков хотуудад Крымтэй адил тэмцэл өрнөж, Оросод нэгдэхийг шаардаж байгаа энэ үед Украинчууд салан тусгаарлахын эсрэг тууштай тэмцэж эхэллээ. Украинчууд босогчдын эзэлсэн төр захиргааны байрыг дахин хяналтандаа авч байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сард Крымд бүх нийтийн санал асуулга явуулж, Оросод нэгдсэн юм.
Сэтгэгдэл (1)