
Баруун Африкийн орнуудад Эбола хэмээх вирус дэлгэрч, 100 гаруй хүн амиа алдсан талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдэгдэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж буйгаар вирус Гвиней улсын бүгчим халуун ойгоос үүсч, Либерит тархсан гэнэ. Уг вирус Гана, Сьерра Леон улсад тархаагүй хэдий ч Малид хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Эбола вирус нь хүний биед тархсаныхаа дараа 21 хоногийн дотор боловсорч гүйцдэг аж. Ингэж боловсрох явцад бусдад халдааж байгаа эсэхийг нь мэдэх боломжгүй учир тун аюултай юм. Үхэлд хүргэх аюултай энэ вирус анх 20 жилийн өмнө Зааны ясан эргээс үүссэн гэж мэргэжилтнүүд үздэг.