
Колумб улсын цагдаа нар Инес Карилло хэмээх 33 настай бүсгүйн нүүр рүү хүхрийн хүчил цацсан этгээдийг баривчилж, торны цаана суулгахын төлөө бүх хүчээ дайчилж байна. Тэд гэмт хэрэгтний талаар мэдээлэл өгсөн хүнийг 40 мянган доллараар шагнана гэдгээ амлажээ. Инес Карилло бүсгүйг өөрийн ажилладаг түргэн хоолны ресторанаа нээх үед үл таних этгээд нүүр рүү нь химийн хорт бодис цацаад зугтсан байна. Бүсгүйн нүүрний арьс түлэгдэж, гоо сайхнаараа хохирсон юм. Сүүлийн жилүүдэд Энэтхэг, Пакистан, Бангладешт гарах болсон энэхүү жигшүүрт хэрэг Колумб улсад анх удаа бүртгэгдэж байгаа гэнэ. 2004 оноос хойш 900 хүн энэ гэмт хэргийн золиос болсон гэсэн баримт бий.