
Дэлхийд эрүүл мэндийн үйлчилгээгээрээ алдартай Куба улс 1959 оны хувьсгалын түшиг тулгуур гэж нэрлэгддэг эмч нарын орон тоог багасгахаар болжээ. Кубын ерөнхийлөгч Раул Кастро эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд эмнэлгийн ажилтнуудын орон тоог 100 мянгаар цөөлөх шийдвэр гаргасан байна. Энэ талаар хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах “Trabajadores” хэмээх сонинд мэдээлэв. Хоёр жилийн өмнө Куба улс эрүүл мэндийн салбарын 50 мянган ажлын байрыг танасанаар түргэн тусламжийн жолооч, эмнэлгийн туслах ажилтнуудын ур чадвар сулрахад нөлөөлсөн юм. Кубын эдийн засгийг авч явдаг гол салбар бол эрүүл мэндийн үйлчилгээ гэнэ. Одоо Кастрогийн шинэчлэлийн бодлогын зарчмаар 400 мянга орчим арлын оршин суугч бие даан хөдөлмөр эрхэлж байгаа ажээ.