Герберт Райли гэдэг 83 настай өвөө 55 жилийн өмнө хайрлаж дурлаж явсан Рени бүсгүйг уйгагүй хайж байна. Тэрээр Рениг олохын тулд 10 мянган зурагт хуудас гудамжаар тараажээ. Хачирхалтай нь өвөө Ренитэй 1955 онд Стокпортын бүжгийн танхимд танилцсанаас хойш нэг ч удаа уулзаагүй юм. Тухайн үед Рени 20 настай Райли 24 настай байв. Тэд хамтдаа дөрвөн удаа бүжиглэсэн бөгөөд Рени гэнэтхэн өөр хүнтэй гэрлэжээ. Инженер мэргэжилтэй Райли Маргарет хэмээх бүсгүйтэй гэрлэсэн ч эхнэр нь 1963 онд нас барсан юм. Харин одоо Райли нас барахаасаа өмнө бүх өв хөрөнгөө Ренид өмчлүүлэх гэж тасралтгүй хайсаар байгаа аж. Ренигийн бүтэн нэрийг ч мэдэхгүй, амьд эсэхийг нь ч мэдэхгүй тэрээр олтолоо бууж өгөхгүй хэмээн ярьж байна.