Индонезид цаг агаарын таагүй байдлаас үүдэн хойшлоод байсан бүх нийтийн сонгууль өнөө өглөө эхэллээ. 186 сая хүн амтай энэ улсад парламентын гишүүн 560 хүнийг сонгох бөгөөд 19 мянган хүн энэ суудлын төлөө нэр дэвшиж байна. Мөн энэ өдөр орон нутгийн сонгууль зэрэг явагдаж байгаа аж. Энэ сонгуульд нийт 230 мянган хүн нэр дэвшиж буйгаас 20 мянга нь сонгогдох учиртай. Зүүн Азийн хамгийн том эдийн засагтай, хамгийн олон лалын шашинтай энэ улсын сонгуульд 22 сая хүн саналаа өгнө. Санал хураалт хэвийн явагдаж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.



