
Нью-Йорк хотод 1989 онд гарсан дуулиант аллагын хэрэгт холбогдон ял эдэлж байсан Жонатан Флеминг 25 жилийн дараа суллагдлаа. Өдгөө 51 настай Жонатаныг хэргийн газар байгаагүйг гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоожээ. Тухайн үеийн шүүх, цагдаагийн байгууллагууд хэргийн материалыг сайтар нягтлаж үзээгүйгээс ийм алдаа гарсан хэмээн ар гэрийнхэн нь гомдолтой байна. Жонатан “Би үргэлж үнэнч шударгаар явж ирсэн. Ийм нэгэн өдөр ирнэ гэдгийг би мэдэж байсан” хэмээн ярьжээ. Тэрээр залуу насаа шоронд өнгөрүүлсэн ч ар гэрийнхэнтэйгээ хамтдаа байх болсондоо туйлын их баярлаж байна.