
Энэтхэгийн иргэн 97 настай Жиам Саран Неги 16 дахь удаагаа бүх нийтийн сонгуульд саналаа өгч байна. Тэрээр Их Британийн дэглэмээс салан тусгаарласан үед буюу 1951-52 онд анхны сонгуульд оролцжээ. 1951 оны аравдугаар сарын 25-нд болсон сонгууль өвлийн хүйтэн улиралд хэдэн сарын турш үргэлжилсэн хэмээн ноён Нели ярьж байна. Неги өвөө энэ удаагийн сонгуульд сайн Засгийн газар бүрдүүлж, улс орныг өөрчилж чадах намд саналаа өгөхөөр шийджээ. Энэтхэгийн парламентын сонгуульд 814 сонгогч саналаа өгч байгаа бөгөөд есөн үе шаттай зохион байгуулж, дүнг ирэх тавдугаар сарын 16-нд гаргах юм. 814 сая сонгогч гэдэг бол АНУ болон Европын холбооны улсуудын хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх тоо. Тэдэнд зориулж 930 мянган саналын байр бэлдсэн нь 2009 оныхоос 100 мянгаар илүү үзүүлэлт юм. Сонгуулийн төв хорооноос нэг ч сонгогч ойролцоох санал хураах байранд очихын тулд нэг милиэс (1,6 км) илүү зайг туулахгүй гэдгийг амлаж байна. Дашрамд хэлэхэд сонгуулийг зохион байгуулахад нийтдээ таван сая хүний хүчийг дайчлахаар болжээ.