
Дүрлэгэр бор нүдтэй, цэнхэр нөмрөгтэй энэ охиныг Нагма гэдэг. Тэрээр өнгөрсөн онд буюу зургаан настай байхдаа эцэг Таж Мохамеддын өрийг дарахын тулд хүнтэй гэрлэжээ. Ингээд үеийн охид шиг сургуульд сурах боломж түүнд олдоогүй юм. Таж Мохаммед эхнэр хүүхдийнхээ хамтаар сайхан амьдрал хайж Кабул хотод ирсэн боловч гурван настай хүү нь хөлдөж нас баран эхнэр нь хүнд өвчин тусчээ. Тэрээр эхнэрийнхээ эмнэлгийн төлбөр болох 2,500 доллар болон амьжиргааны зардлыг нэгэн хүнээс зээлсэн аж. Гэвч өрөө төлж чадаагүй учир зээлсэн хүнийхээ 19 настай хүүтэй зургаан настай Нагма охинтойгоо гэрлүүлэхээс өөр аргагүй болсон юм. Аз болоход хүний эрхийг хамгаалагчид охины эцэгт туслан зээлсэн мөнгийг нь өгөхөөр болжээ. Тиймээс охин өрний барьцаанаас гарч, бусад хүүхдийн адил эцэг, эх дээрээ хүмүүжих боломжтой юм.
Сэтгэгдэл (1)