
Өмнөд Солонгосын “Samsung” компани “Apple” брэндийн зохиогчийн эрхийг зөрчсөнөөс үүдэн нийт 2,2 тэрбум долларын хохирол учирчээ. Энэ тооцооллыг “Apple” компанийн мэргэжилтнүүд гаргасан байна. “Samsung” компани 2011 оны наймдугаар сараас өнгөрсөн оны сүүл хүртэл 37 сая ухаалаг гар утас борлуулсан гэсэн баримтаас дээрх тооцоог гаргасан байна. Дэлхийд гар утас үйлдвэрлэлээ тэргүүлэгч уг хоёр компани удаан хугацааны турш зохиогчийн эрхийн асуудлаар маргаан өрнүүлж “Apple” ялж байв.