Дисней кино компани алдарт Үнсгэлжин үлгэрийн бодит хувилбарыг дахин хийхээр шийджээ. Ингээд гол дүрийн жүжигчнээр Лили Жэймсийг сонгожээ. 24 настай жүжигчин маань үнсгэлжингийн дүрийг чадварлаг гаргана гэдэгт найруулагчид итгэлтэй байгаа юм. Уг нь энэ дүрд Эмма Уатсоныг тоглуулахаар яригдаж байжээ. Диснейгийн энэ бүтээл нь 2014 онд үзэгчдийн хүртээл болох юм байна.









