зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: Ял эдэлж байгаа залуу захиа илгээснээр хэрэг мөрдөн байцаалтад буцлаа

2014-4-10
0
ЖИРГЭХ
Хоёр жил гаруйн хугацаанд дамнан шалгагдаж  байгаа нэгэн хэргийн талаар бид хүргэхээр бэлтгэлээ.  Өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 15-нд 21 настай Алтанзул гэх бүсгүй найз залуу Б.Төмөрбаатартайгаа уулзахаар гэрээсээ гарчээ. Мэдээж залуу хүмүүс л  болсон хойно баар, караокед орох нь энүүхэнд. Гэвч зугаа цэнгэл буруугаар эргэж 21 настай охин амиа алдсан байдаг.
    Хоёр жил гаруйн хугацаанд дамнан шалгагдаж  байгаа нэгэн хэргийн талаар бид хүргэхээр бэлтгэлээ.  Өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 15-нд 21 настай Алтанзул гэх бүсгүй найз залуу Б.Төмөрбаатартайгаа уулзахаар гэрээсээ гарчээ. Мэдээж залуу хүмүүс л  болсон хойно баар, караокед орох нь энүүхэнд. Гэвч зугаа цэнгэл буруугаар эргэж 21 настай охин амиа алдсан байдаг.

Эрүүл саруул байсан охин нь гэв гэнэт л нас барчихлаа гэхээр эцэг, эх ар гэрийнхэнд нь харамсалтай байх нь ойлгомжтой. Тиймээс ч хэргийн үнэн мөнийг олохын тулд “тэмцсээр” явна. Гэвч хууль хяналтынханаас олигтой танидаг хүн ч байхгүй  тэдэнд хэрэг буруугаар эргэж байгаа нь нүдэн дээр нь илт байгаа аж. Учир нь өдгөө гэрээс нь дуудаж уулзсан найз залуу Б.Төмөрбаатар нь гэм зэмгүй, эрх чөлөөтэй амьдарч, харин түүний дүү ахынхаа өмнөөс 2.6 жилийн ял эдлээд сууж байгаа юм.
IMG_9260
Энэ гэрт охиныг нас барахаас өмнө авчиржээ
Хаанаас нь ч харсан “напаантай” энэ хэрэг 2 жил гаруй сунжирсаар хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгах хэрэгтэй гэснээр үргэлжилж байгаа юм.

Хэрэг гардаг орой яг юу болсон бэ?

Хэрэг гардаг орой 06.00 цагийн үед талийгаач Н.Алтанзул гэрээсээ гараад хоёр хоног ор сураггүй болсон аж. Тухайн үед гэрийнхэн нь утас руу нь байнга залгаж, найз нөхдөөс нь сураглаж, үерхэдэг залуу болох Б.Төмөрбаатарынх нь гэрт хүртэл очиж үзсэн байж. Гэвч сураг гарахгүй хоёр хоносны дараа найз залуу Б.Төмөрбаатар нь ээж рүү нь холбогдож “Н.Алтанзулын бие тааруу байна. Эмнэлэг дээр яаралтай ирээч” гэжээ. Ингэж л эх үр хоёр сүүлийн удаа уулзсан нь тэр.

Охин биедээ гэмтэл авсан тэр оройдоо нас бараагүй харин ес хоног тэсч байгаад амиа алдсан байдаг. Өөрөөр хэлбэл найз залуутайгаа харихаар явсан охин тэр оройдоо ухаан нь орж гарсан, шокийн байдалд байж байгаад маргааш нь эмнэлэгт хүргэгдээд 9 хоног эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа амиа алдсан юм.

263537d9040031ddoriginal

Талийгаачийн нагац эгч Б.Отгонбаяраас хэргийн талаар тодруулсан юм.


-Та бүхнийг эмнэлэг дээр дуудуулж очиход дүү чинь амьд сэрүүн байсан юм уу?

-2012 оны арванхоёрдугаар сарын 17-нд ГССҮТ-д биднийг дуудагдаж очиход манайг дүүг Пүрэвдорж гэх эмч гадны нөлөөтэй, ухаангүй, тархиндаа дөрвөн гэмтэлтэй, гавландаа цус хуралттай байна гэдгийг хэлсэн.  Энэ цус хуралт нь маш хүчтэй үснээсээ зулгаалгаж, тугтруулсанаас үүсэлтэй байдаг гэсэн. Үүнийг гадагшаа авч яваад ч эмчлэх боломжгүй. Манайд бол маш их хэмжээний өртгөөр шархыг шимэгдүүлэх эм тариаг хийж байж эмчлэгдэх боломжтой гэсэн. Ингээд тархины хагалгаанд оруулсан. Улмаар тухайн сарынхаа 25-ны өглөө 07.35 цагт  амьсгал хураасан. Талийгаач дүүгийнхээ ажил явдлыг бид нутагт нь хийчихээд цагдаатайгаа ирж уулзсан. Гэвч Б.Төмөрбаатарыг хориогүй байсан.

-Нас барсаных нь дараа сэжигтнүүдийг саатуулж, хориогүй гэж үү?

-Эмнэлэгт хэвтэснийх нь маргааш Б.Төмөрбаатарыг хорьсон. Та бүхэн санаа зоволтгүй гэж Анхбаяр байцаагч хэлсэн.
      
-Задлан шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан бэ?
- Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцах хүсэлтийг байцаагчдаа тавьсан. Харин байцаагч маань  Баянзүрх дүүргийн хяналтын прокурор П.Даваасүрэн та бүхэнд шүүх шинжилгээний хариуг сонсгоно гэсэн. Ингээд бид П. Даваасүрэн прокурор дээр очиход “Та нар нэг хүнээ алдсан гээд сайхан залуугийн алах гээд байх хэрэггүй. Энэ залууг би хэрэгсэхгүй болгож, цагаатгана” гэсэн. Үүнээс улбаалж энэ хэрэгт гадны нөлөө ороод байгааг мэдсэн. Хавтаст хэрэг дээр нь хүртэл илтэт хүн амины хэрэг гэдэг нь нотлогдохоор байхад юм бүхэн буруугаар эргэсэн.       Адаглаад хүний бие муу байхад ар гэрийнхэнд нь дуулгаагүй, анхан шатны тусламж үзүүлээгүй, хэргийн газраас эд мөрийн баримтыг санаатайгаар холдуулсан гэх мэт нотлох баримтууд байсаар байхад хэрэгтэн өнөөдөр гэм зэмгүй явж байна.

-Тухайн өдөр хамт явж байсан гэх Б.Төмөрбаатарын гурван найз яасан бэ?
-    Хамт байсан Доржжагдаг, Одгэрэл нарыг ерөөсөө байцаагаагүй гэсэн.

-Талийгаачийг амьд сэрүүн байхад зодсон тохиолдол гарч байсан уу?
-Тийм зүйл сонсогдож байсан. Хутга мэс хүзүүнд тулгаж байсан.

-Хэргийн эд мөрийн баримтыг баллах зорилготой талийгаачийн хувцсыг хог дээр хаясан гэсэн. Та бүхний зүгээс хувцсыг олж авч чадсан уу?

-Хэргийн эд мөрийн баримтаар баллах зорилготой талийгаачийн хувцсыг хог дээр аваачиж хаясан. Бид хогийн цэгээс олсон хувцсыг шүүх шинжилгээний эмнэлэгт шинжлүүлэхэд цусны толботой, мөн угзарч татсан бололтой урагдсан байсан гэдгийг хэлсэн. Улмаар шүүх хурлын дараа дүүгийнхээ хувцсыг цагдаагийн байгууллагаас нэхэж авахад хувцсыг нь сольж шинэ куртик хийсэн байсан нь бидний гайхшралыг төрүүлж байгаа.

-Б.Төмөрбаатараар оролдохоо боль гэсэн прокурор одоо ч энэ хэрэг дээр ажиллаж байгаа юу?

-Бид Баянзүрх дүүргийн Прокурорын дарга, Хууль цаазын итгэмжит зөвлөх Цэрэнсамбуу даргад П.Даваасүрэн прокурорыг сольж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Хүсэлтэндээ хэргийн үйл ажиллагаа дөнгөж мөрдөн байцаалтыг шатандаа явж байхад ямар учиртай бидэнд хэргийг нь хэрэгсэхгүй болгоно, та нар дээгүүр доогуур гүйгээд хэрэггүй гэж байгаа юм бэ гэдэг зүйлийг хэлсэн. Улмаар удаа дараа Нийслэлийн прокурор, Нийслэлийн цагдаагийн газрын даргад дээрх хүсэлтээ гаргасан. Гэтэл нэг өдөр утсаар прокурор П.Даваасүрэнг сольж, Галбадрах прокурорыг болгосон гэсэн.  Гэтэл энэ хүн мөн л “Б.Төмөрбаатарт дээд тал нь 5 жилийн ял өгнө. Тэнслээд авч гарна” гэж хэлж байсан.

-Дүүгийн чин анхан шатны шүүх хурал хэзээ болсон бэ?

-2013 оны зургаадугаар сарын 20-нд Баянзүрх дүүрэг дээр анхан шатны шүүх хурал болсон. Шүүгчээр Чулуунхүү шүүгч ажилласан. Тэрбээр “Энэ хэрэг дээр цагдаа, прокурор хэтэрхий нэг талыг барьж ажилласан байна. Нас барсан хүн өөрийгөө өмгөөлж үг хэлэхгүй. Тухайн өдөр талийгаачийг баарнаас эрүүл саруул гарсан гэдгийг зөөгч, үйлчлэгчид гэрчлээд байгаа. Гэтэл энэ газраас гэр хүртлээ 2 км газар явах байтал бүхэл бүтэн 3 цагийн дараа гэртээ очсон байдаг. Ингэхдээ талийгаач ухаангүй болсон байдалтай ирсэн байсан. Мөн Б.Төмөрбаатар гэгч дүү Б.Төмөршагайгаа “Зулаа эгчийг чин дийлэхгүй байна. Эргээд өргөөдөх гэж дуудсан нь сонин байна. Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, анхнаас нь шалгаж гэсэн”  энэ мэтээр ярьсан байдаг. Гэвч шүүх авч хэлэлцээгүй. Зөвхөн дүү Б.Төмөршагайд нь л  2.6 жилийн ял оноосон.
IMG_9270
Энэ хогон дээр охины цустай хувцсыг хаясан байсныг цагдаа нар олжээ
Юутай ч энэ хэрэг маш сонин ээдрээтэй болсоор байгаа юм байна. Ар гэрийнхэнд нь болон өмгөөлөгчид талийгаачийг гадны нөлөөтэй нас барсаныг нотлох олон баримт байсаар байтал цагдаа, прокуророос гуйвуулаад байгааг хохирогчийн гэрийнхэн хэлж байна.

Мөн Б.Төмөрбаатар гэгчийн дүү ухаангүй болсон найз охиныг нь үүрч гэртээ оруулсаны төлөө 2.6 жил авсан нь хуульд нийцэхгүй гэдгийг нагац эгчийнх нь зүгээс хэлж байгаа юм.

Гомдолтой байгаа хохирогчийн ар гэрийнхэн Төрийн тэргүүн болоод Д.Дорлигжав прокурорт захиа илгээсэн байна. Харин яллагдагч хохирогчийн найз залуугийн дүү Б.Төмөршагай хорихоос өөрийгөө гэм буруугүй хэмээн захидал илгээсэн байгаа юм.
IMG_9258
Тэгвэл хоёр жилийн турш сунжирсаар байгаа хэргийн мөрөөр бид эргэн сурвалжилж Б.Төмөрбаатар гэгчийн гэрт очсон юм. Гэвч хашаанд хоёр гэр байсан ч аль, аль нь эзэнгүй байв.

Харин аав нь Цайз зах дээр түлээ, нүүрс зардаг учир аавтай нь уулзахаар очсон боловч огт халгаагаагүйсангүй. 

IMG_9269
Хохирогчийг үхэлд хүргэсэн байж болзошгүй Б.Төмөрбаатар гэгч хэн бэ?
Тэрбээр 30 гаруй настай бөгөөд модны бизнес зрхэлдэг нэгэн аж. Эхнэр хүүхдээсээ салаад талийгаачийн хажуу хашаанд ганцаараа амьдардаг байжээ.

Уулздаг байх хугацаандаа хэд хэдэн удаа дарамтлан зовоож нэг бус удаа гар хүрч байсан талаар хохирогчийн ар гэрийнхэн ярьсан юм. Ар гэрийхнийх нь тодорхойлсноор Б.Төмөрбаатар архи уусан үедээ үргэлж агсан согтуу тавьж, хутга шөвөг бариад дайрдаг байж. Тэр ч бүү хэл хөгшин аав, дүү нараа жорлонд хонуулж байсан удаатай гэнэ.

Харин талийгаачийн хувьд нэгэн цайны газар зөөгч хийдэг байсан бөгөөд даруу төлөв, үг дуу цөөтэй нэгэн байсан талаар түүний нагац эгч ярьсан юм. Эцэг, эх нь грүппэд байдаг болохоор ажил хийж амжиргаагаа авч явдаг байсан тэрбээр тэр хар өдрийг яахан төсөөлөх билээ.

Юутай ч энэ төрлийн учир битүүлэг хэргийн золиос эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж үлддэг харамсалтай жишээ манай улсад олон бий. Тэгвэл энэ хэрэг ч  айлын охин үр хохирч, хэн нэгэн хүний өмнөөс хэрэг хүлээсэн байдалтайгаар бүү үлдээсэй гэдэг үүднээс дээрх сурвалжлагыг бэлтгэлээ.

Г.Лхагвадорж /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (103.23.51.7)
    aimar yumaa yaj ene gert ni ochdog bnaa setguulch
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.242.107)
    HEDUULEE NIILEED L HUCHIDCHIHSEN BHDAA
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.242.107)
    HAMAG TSAVI NI HURTEL HUHURCHIHSUN BSAN GEHEERIH L NO TOI BGAAM DAA
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.242.107)
    TER MUU TOMORBAATARIIG SHOROND NI HATAAH HEREGT
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • yaliin togtool... (112.72.13.71)
    deed alban tushaald suudag mungunii booluudaa ta nar iim ym hiij mungu olhoos uuruur hooloo olj idej chadahgvi bnuu malnaas dor uhamsargvi hurungutungvvdiig hurdan tenger nergeh boltugai /vr udmaar ni/
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin (112.72.13.71)
    Mongolchuud mini awilgal awch iimerhvv hergiig haatsailj uurtuu nvgel huraaj yah n we.hereg hiisen hvn hergee hvleeh l heregtei shdee ene hergiig umguulj hamgaalj mungu tsaasaar amaa tagluulj bga hvmvvst helhed... ta bvhend vr hvvhed oir dotnii hvn bdg l bh ym buhen tuluustei bdg ym hezee 1 udur tanii vr hvvhded iim yawdal tohioldoj ta uuriinhuu nulims,shanlalaar tuluusuu tuluh l bolno ta ter vyd l demii ym hiisnee uhaarah bh daa.
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • shoron (180.149.76.5)
    hunii umnuus shorond bgaa humuus zunduu l bdag sh de murdun baitsaagch nar yaram hergiin unen muniig oloh bish dee shuun ni ch shuuh ter chigeer ni yavuulchihna shuu dee iimerhuu humuus zunduu duu zunduu zahaas avaad zamaar duuren bgaa duu
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.116.150)
    харамсалтай юм
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    7 цаг 26 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    18 цаг 59 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    19 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    20 цаг 0 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    20 цаг 15 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    20 цаг 51 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК