
Италийн далайчид Хойд Африкийн орнуудаас цагаачилж ирэхдээ завинд даац хэтрүүлэн суусны улмаас усанд живэх аюулд ороод байсан 1000 гаруй цагаачийг аварчээ. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд бөгөөд ямар ч аврах хэрэгсэлгүй явж байсан гэнэ. Одоо тэднийг Италийн Сицилийн арал дахь Августагийн боомтод аваачсан байна. Сомали, Сири, Эритрей үндэстнүүд сайхан амьдралд хүрэх гэж амь насаа дэнчинд тавин байж Итали руу цагаачлах явдал сүүлийн жилүүдэд ихэссэн юм. Европын хилийн хяналтын албаны мэдээлсэнээр өнгөрсөн оны сүүлийн улирлын байдлаар 12 мянган хууль бус цагаач хил нэвтрэх гэж оролдсон гэнэ.