
Өчигдөр БЗД-ийн 20-р хорооны ”Монгол шилтгээн”-д тус компаний даралтын зуухыг халааж хөлдсөн хоолойг гэсгээж байхад зуух дэлбэрч ажилчин, 54 настай эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарч, ажилчин 59 настай эрэгтэй Б-ын зүүн гар хугарсан, ажилчин 35 настай эрэгтэй Т-ийн толгойд гэмтэл учирсан байна. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Энэ мэт тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж чадаагүйгээс иргэд ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтэх тохиолдол гарч байгааг Нийслэлийн цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/