
"МД ТОФ" ХХК нь метр квадратны зөрүү гаргачихаад зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Улмаар хэрэглэгчийн хохирлыг барагдуулах талаар ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлага хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч шаардлага биелүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул хуулийн дагуу 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн "МД ТОФ" ХХК-ийн зүгээс уг торгуулийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлээд байна. Одоогоор БХБЯ, ШӨХТГ-аас “Тайгам алтай” ХХК, “МД ТОФ” ХХК, “Тектоник”-ний
хамтарсан хэмжилтийг тодорхой хэдэн айлуудад түүвэрчилэн хийхээр
төлөвлөөд хуваарь гаргаад байна.
Д.Ундрах /24tsag.mn/
.