“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн нөхөр жүжигчин Бэки буюу Т.Билэгжаргал шүүхийн хаалга татжээ. Тодруулбал, түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд товлогдсон байна.Т.Билэгжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар буюу бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, догшин авирласан гэж буруутган шүүж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)