
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гэрээнийхээ нөхцөлийг үл харгалзан Украинаас нэг сарын дотор урьдчилсан төлбөр авахгүйгээр байгалийн хий нийлүүлэхийг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр мөн Киевийн эрх баригчдыг хууль ёсны эрх мэдэлтэй гэж үзэхгүй байгаа хэдий ч хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орны хувьд эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ амласан байна. Украины эрчим хүчний сайд Юрий Продан Оросын “Газпром” компани Украинд газын хийг хямдралтай нийлүүлэхээ энэ сарын 1-нд зогсоосноор цаашид Оросоос хий нийлүүлэх эсэхээ шийдээгүй байгаа хэмээн мэдэгдэж байв. Орос Украинд 1,000 метр куб тутам дахь байгалийн хийгээ 4,85 долларын үнэтэйгээр нийлүүлэх болжээ. Продан Орос улс 385 доллараар нийлүүлвэл цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Харин В.Путин Украинд байгалийн хий нийлүүлэхэд нь дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа аж.
Сэтгэгдэл (1)