
Хамтарсан Засгийн газар тарсан “үүлэн чөлөө”-гөөр Эрүүл мэндийн сайд болж байсан Н.Хүрэлбаатар нууц хүү Н.Энхбатынхаа гэрт сейфтэй мөнгө хадгалуулсан нь "хулгайч"-ийн ачаар илрээд байгаа. Сейфэн дотроос битүү чихсэн хоёр сая 145 мянган юань, 6000 ам.доллар гарч ирснийг хүү нь аавынх нь сейф гэж мэдүүлээд байгаа. Харин хэдхэн сар сайд байсан тэрбээр хаанаас ийм мөнгөтэй болсон тухайгаа тайлбарлаагүй. Харин ч "надад ямар ч хамаагүй. Үнэн мөн тогтоогдох биз" хэмээсэн. Улмаар Н.Хүрэлбаатарыг тендер, тусламж сайтай яамны мөнгөнөөс "хумсалсан" байж магадгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа. Гэвч тэрбээр мөрдөн байцаагчаасаа зөвшөөрөл авч Сөүл яваад иржээ.
Юутай ч түүний хэрэг олон нийтийн дунд ч сөхөгдөх нь багас ч мартагдаж эхэлж байх шиг байна. Мөн эх сурвалжийн хэлж буйгаар тэрбээр тухайн мөнгийг буруу замаар орж ирээгүй гэдгээ АТГ-т нотолсон аж. Тиймээс түүний хэргийг УМБГ-т шилжүүлээд байгаа гэнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (5)