Колумбын хөл бөмбөгийн шигшээ баг Латин Америкийн орнууд дундаа ер гологдохгүй гэдгийг бид мэднэ. Тэгвэл Колумбын хөл бөмбөгчин роботуудын шигшээ баг хэр амжилт үзүүлэхийг хэн ч мэдэхгүй байна. Колумбын нийслэл Богота хотын Санто Томасын Их сургуулийн багш оюутнууд энэхүү хөлбөмбөг тоглож чаддаг роботуудыг зохион бүтээжээ. Тусгай программ хангамж суулгасан робот машинууд өрсөлдөгч багийн роботуудаас урьдаж байрлалаа эзлэн цохилт хийх чадвартай байх ёстой ажээ.



