Сураггүй алга болсон Малайзын онгоцны хар хайрцаг байж болзошгүй дуут дохиог хэд хэдэн удаа хүлээн авсаны дараа эрлийн багийнхан хайгуулын талбайг багасгахаар болжээ. Тэд 57 мянган километр талбайд эрлээ үргэлжлүүлж байна. Хайгуулын багийн ахлах Маршал Ангус Хьютон онгоцыг олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Шинжээчид дуут дохио нь онгоцны хар хайрцганд байдаг тусгай электрон төхөөрөмжийнх нь мөн хэмээн найдаж байгаа ажээ. Харин онгоц яагаад чиглэлээ өөрчилж, Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт очсоныг тайлбарлах болоогүй юм. Онгоцны хар хайрцагны батерей 30 хоногийн хугацаатай байдаг. Харамсалтай нь, алга болоод сар гаруй болж байхад хар хайрцаг олдоогүй тул онгоцонд юу тохиолдсоныг мэдэхэд улам төвөгтэй болжээ.





