АНУ-ын Портланд хотын төв замын голд байрлах энэ бяцхан цэцэрлэгт хүрээлэн нь 42 см диаметртэй юм. Үүнийг дэлхийн хамгийн жижиг цэцэрлэг гэж хүлээн зөвшөөрөгджээ. Өмнө нь Их Британичууд энэ амжилтын эзэн болж байжээ. Харин үүнийг харсан хүмүүс “Яагаад цэцэрлэгт хүрээлэн гэж үзэх ёстой гэж... Манай хашааны ногооноос ч жижигхэн юм байна ? гэж асуусан байна. Харин зарим нь "Энэ цэцэрлэгт хүрээлэн биш, энд хүн амрах талбай ч алга байна шүү" гэж бичжээ. Ийнхүү энэ цэцэрлэгт хүрээлэн маргаан үүсгээд байгаа юм. Харин энэ паркыг зохион бүтээсэн Марк Росс эргэн тойрон дох орчноо бохирдлоос хамгаална гэж үзжээ.

