
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинчууд Оросоос нийлүүлсэн байгалийн хийн төлбөрөө төлөлгүй хойшлуулсаар байгаа нь нөхцөл байдлыг ноцтой болгож буйг Европын холбооны удирдагчдад сануулжээ. Украинаар дайран өнгөрч буй дамжуулах хоолойгоор Оросын байгалийн хийг Европын хэд хэдэн оронд нийлүүлдэг тул одоогийн хурцадмал нөхцөл байдал нь яваандаа хомсдолд ороход нөлөөлөх аж. Оросын Газпром компанийн мэдээлсэнээр Украинчуудын байгалийн хий нийлүүлсэн өр 2 тэрбум доллар буюу 1,4 тэрбум еврод хүрсэн гэнэ. Газпром компани төлбөрөө яаралтай төлөхийг Украинчуудаас шаардаж байгаа хэдий ч ерөнхийлөгч Путин Европын холбоотой тохиролцоонд хүртэл хүлээх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Хэрэв Украины өрийн асуудлыг цэгцлэхгүй бол Европчууд шатахууны хомсдолд орж болзошгүй болжээ. Харин Украины Донецк, Луханск хотуудад Оросод нэгдэхийн төлөө тэмцэл өрнөж буйг Европын холбоо шүүмжилсэн хэвээр байна
Сэтгэгдэл (1)