
Өчигдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 2 дугаар баазын хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж аюулгүй болгосон байна. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны 4-н давхарын тагтан дээр гал гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад тагтан дээр цахилгааны утас шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын баруун талын том хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Энэ мэт иргэдийн болгоомжгүй үйлдлээс хогийн цэг дээр гал гарах тохиолдлууд ихээр гарч байгааг НОБГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/