Хятадын өмнөд хэсэгт орших Хайнан мужид сургуулийн автобус онхолдож найман сурагч амиа алдаж, 32 сурагч шархаджээ. Осол гаргасан автобус нь Ченмай суурингийн хувийн хэвшлийн Шинцай бага сургуулийнх байжээ. Уг сургууль өдөрт 586 сурагчийг 14 автобусаар тээвэрлэдэг байна. Мужийн захиргаанаас нас барсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд тус бүр нь 100 мянган юань буюу 16 мянган долларын нөхөн төлбөр өгөхөө амлажээ. Одоогоор ослын шалтгааныг илрүүлэхээр шалгаж байна.
