
Өнгөрсөн сарын 31-нд МАХН-ын гишүүн, Хууль зүйн яамны дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал болж, түүнд 12.8 сая төгрөгийн торгууль ноогдуулж, албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тэрбээр энэ шийдвэрээс хойш ажилдаа ерөөсөө очоогүй талаар эх сурвалжууд мэдээллээд байгаа.
Юутай ч шүүхийн шийдвэртэй 14 хоногийн дотор танилцаад тэрбээр Давж заалдах эсэхээ шийдэх юм. Одоогоор Давж заалдах шатны шүүхэд түүний гомдол ирээгүй байгаа аж. Тиймээс Э.Эрдэнэжамъян ирэх долоо хоногоос Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах нь ээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)