АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хагел Азийн орнуудад хийж буй 10 хоногийн айлчлалын хүрээнд Монголд хүрэлцэн ирсэн билээ. Монголын батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ түүнд морь бэлэглэсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Чак Хагел морь унаж чаддаг болохоор уг бэлгийг ихэд талархан хүлээж авсан гэнэ. Мөн 2011 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Баден Монголчуудаас морь бэлгэнд авч байсан аж. Чак Хагел Монголын батлан хамгаалах яамтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа айлчлалын үеэр илэрхийлсэн юм.



Сэтгэгдэл (9)