Чикагод байрлах нэрт жүжигчин Мэрилин Монрогийн аварга хөшөөг нүүлгэн шилжүүлж, Нью Жерсигийн хөдөө нутагт аюулгүй газар түр байрлуулахаар болжээ. 7,8 метр өндөртэй, 17 тонн жинтэй уг аварга хөшөөг жүжигчний 1955 онд тоглосон "The Seven Year Itch" кинонд хормойгоо дэрвийлгэдэг хэсгийг дурсан бүтээсэн юм. Уг хөшөөг бүтээсэн уран бүтээлчийг нь хүндэтгэн түр хугацаанд үзэсгэлэнд тавихаар болсон байна. Үзэсгэлэн ирэх есдүгээр сард олны хүртээл болох юм.











