
НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага алуурчдынхаа тоогоор тэргүүлэгч улсуудыг нэрлэжээ. Өнгөрсөн онд дэлхий даяар хагас сая орчим хүн бусдын амь насыг хөнөөсөн болохыг судалгаагаар тогтоосон байна. Энэ хэргийн дийлэнх нь Америк, Африкт гарчээ. Тэр дундаа Америкчууд Африкаас илүүтэйгээр хэрэгт холбогддог болохыг тогтоосон байна. Америкчууд сүүлийн арав гаруй жилийн турш энэ гэмт хэргийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд Европ, Азиас 4-5 дахин их аллага үйлддэг байна. Энэ нь хүний амь насыг хөнөөсөн хэрэгт бага шийтгэл оноодогтой холбоотой гэж судлаачид үздэг.