Австралийн ерөнхий сайд Тони Эббот Энэтхэгийн далайд хэд хэдэн удаа сонсогдсон дуут дохио нь ор сураггүй алга болсон Малайзын онгоцны хар хайрцагных мөн гэж мэдэгдэв. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Куала Лампур хотоос Бээжингийн чиглэлд нисч явсан 239 зорчигчтой онгоц ор сураггүй алга болсоны дараа Энэтхэгийн далайд сүйрсэн болохыг хиймэл дагуулаар авсан зурагт үндэслэн тогтоосон юм. Хайгуулын талбай хэт том байгаа учир онгоцны сэгийг олоход бэрхшээлтэй байна хэмээн Малайзын эрх баригчид тайлбарласан. Тэгвэл дуут дохио онгоцных мөн гэдэг нь баттай болсон учир хайгуулын талбайг багасгахаар болжээ.

