
Сүүлийн жилүүдэд Саудын Арабад хэт таргалалттай хүмүүс өсч байгаагийн дотор сургуулийн насны охид дийлэнх хувийг эзэлж байна. Эмэгтэйчүүдийг дээд зэргээр ялгаварлан гадуурхдаг энэ улс Шариатын хуулийн дагуу хувийн сургуулийн охидыг спортоор хичээллэхийг хориглосон юм. Энэ улсад эмэгтэйчүүдэд спортоор хичээллэх боломж хомс тул амархан таргалдаг байна. Хэдэн арван жилийн турш эмэгтэйчүүдийн идэвхитэй хөдөлгөөнийг хорьж ирсэн энэ улс таргалалттай тэмцэхийн тулд хатуу хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй болжээ. Саудын Арабын сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь хэт таргалалттай гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан байна. Тус улсад эмэгтэйчүүдийг жолоо барихыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд асран хамгаалагч эрэгтэй хүний зөвшөөрөлгүйгээр иргэний үнэмлэх олгохоос татгалздаг.