
Оросын талын босогчдын хөлд дарагдаад буй Украины Донецк хотын амьдрал хэвийн үргэлжилж байна. Босогчид ресторан, банк, бусад үйлчилгээний газрууд болон төр захиргааны байруудыг эзлээд байсан бол одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй гэнэ. Энэ хотыг Крымийн адилаар Оросод нэгдэхийн төлөө тэмцэл өрнөн, төр захиргааны байруудын орой дээр Оросын далбааг мандуулсан юм. Гэнэт бослого намдсаныг Украины иргэд хоёр янзаар тайлбарлаж байна. Нэг хэсэг нь хүчээ зузаатгахаар зэхэж байгаа гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь цус урсгахыг хүсээгүй хэмээн тайлбарлав. Украины Донецк, Луханск, Харьков хотуудад тэмцэл өрнөсний дараа эрх баригчид салан тусгаарлахын эсрэг хуулийг чангатгажээ.